Хууль зөрчсөн алхам хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй

Хэвлэх
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай уулзаж сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлаар тодруулга авав.

 

 

Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө.Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлууд гарч байна уу?

 

Монгол Улсын Сонгуулийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаатай холбоотой бүтэн бүлэг байгаа. Есдүгээр бүлгийн 14 зүйл, 200 гаруй хэсэгт сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг маш тодорхой заасан байгаа билээ.

 

Сонгуулийн сурталчилгаанд хэзээнээс юуг явуулж болох, юуг болохгүй талаар тодруулахгүй юу?

 

Хуулийн 70 дугаар зүйлд хууль бус сурталчилгааны талаар нэг бүрчлэн нэр зааж тодорхойлж өгсөн байгаа. Үндсэндээ ээлжит сонгуулийн жил эхэлснээс буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хуульд заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Тодруулж хэлэхэд, сонгуулийн жил эхэлснээс хойш хориглох зүйл, сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хийж болохгүй үйлдэл, үйл ажиллагааг зааг ялгаатайгаар тогтоож өгсөн. Иймд аливаа этгээд үйл ажиллагаа эхлэхийн өмнө хуулийн 70 дугаар зүйлтэй сайн танилцах ёстой.  

 

Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ?

 

Хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг баримттайгаар шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Мөн 116, 117, 118 дугаар зүйлд зааснаар, цагдаагийн байгууллага захиргааны зөрчлийг шалгаж, шүүгч шийтгэвэр, захирамж гарган шийдвэрлэнэ. Урьд мөрдөгдөж байсан хуульд сонгуулийн байгууллага аливаа зөрчлийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байсан бол одоо иргэд шууд баримт нотолгоотойгоор  шүүх, цагдаагийн байгууллагад хандах болсноороо онцлогтой.

 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийг баримтлах тал дээр юу анхаарах вэ?

 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгууль, сонгуулийн сурталчилгаатай холбоотой аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг хийхдээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах ёстой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд улс төрийн нам, нэр дэвшигчдийн талаар хийх сурталчилгааны төрөл хэлбэрийг хуульд тодорхой заасан байгаа. Нэмж хэлэхэд, сурталчилгаа хийх радио, телевиз санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ Сонгуулийн холбогдох байгууллагад заавал ирүүлэх ёстой.

 

           

Ойрын өдрүүдэд зарим сонин, сайтаар намууд, улс төрчдийн рейтингийн судалгаа гарч байна. Энэ хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

 

“Зууны мэдээ” сонин, зарим  цахим хуудсанд “Максима” гэдэг судалгааны байгууллагын гэсэн нэртэй чансаа тогтоосон нийтлэл гарсан байна лээ. Сонгуулийн тухай хуульд иймэрхүү чансаа тогтоосон зүйлийг сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хийхийг хориглосон байгаа. Ийм зөрчилд ногдуулах хариуцлагыг ч зааж өгсөн.

 

Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг цагдаа, шүүхийн байгууллага тогтоох бөгөөд зөрчсөн тохиолдолдтухайлбал, хэвлэл, мэдээллийн байгууллага үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө 6 хүртэл сараар түдгэлзүүлэхээр байгаа. Дахин хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нэг бүрчлэн танилцаж, хууль зөрчсөн алхам хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй.


САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.