Сонгуулийн жил эхэлснээс хойш хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж болохгүй

Хэвлэх
Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатартай ярилцлаа.

 

Сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлаар баталлаа. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий Хорооноос ойрын хугацаанд ямар ажлууд хийгдэх вэ?

 

Сонгуулийн ерөнхий хороо энэ нэгдүгээр сарын 6-ны өдөр хуралдаж, сонгуулийн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан. Сонгуулийн тухай хуулинд заасан 30 гаруй журам, заавар, маягтыг Сонгуулийн ерөнхий хороо ойрын хугацаанд батлах шаардлагатай байгаа. Иймд тус хорооноос эдгээр журам, заавар, маягтын төслийг боловсруулах ажлыг эхлээд байна.

 

Тус хорооноос “УИХ-ын тойрог байгуулах, мандатын тоог тогтоох” саналаа УИХ-д хүргүүлээд байна. Мөн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг энэ сардаа багтаан байгуулах ёстой. Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт энэ талаар албан тоот хүргүүлсэн.

 

Хуульдсонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар, ямар зохицуулалт тусав. Нам, эвсэл, нэр дэвшихээр бэлтгэж байгаа иргэн юуг анхаарвал зохих талаар тодруулна уу?

 

Сонгуулийн жил нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Нам, эвсэл, нэр дэвших хүмүүс нь Сонгуулийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг маш сайн мэдэж байх ёстой. Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хориглох үйл ажиллагааны талаар дараах заалтууд орсон байгаа. Үүнд:

 

·         Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах,бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах,

·         Аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,

·         Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх,

·         Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах,

·         Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх,

·         Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах гэх зэрэг үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

 

Эндээс хуульд “...Аливаа этгээд, сонгогчдын саналыг татах зорилгоор...” гэж заасныг маш сайн анхаарах шаардлагатай. Энэ нь зөвхөн сонгуульд нэр дэвшсэн иргэн, нам, эвслээс гадна бусад хувь хүмүүс, хуулийн этгээд ч гэсэн дээр дурдсан хориглосон үйл ажиллагааг явуулбал хуулийн хариуцлага мөн хүлээнэ.

 

Тэгэхээр хориглосон заалтууд нь зөвхөн сурталчилгааг хийх 18 хоногийн хугацаанд биш, орон нутгийн сонгууль дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ гэж ойлгох нь зөв үү?

 

Тийм. Сонгуулийн тухай хуулиар хориглосон дээрх үйл ажиллагааг сонгуулийн жил эхэлсэнээс хойш УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн санал авч дуустал хугацаанд хийхийг хориглоно. Энэ үйл ажиллагаа нь мөн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн штабаас эрхлэн явуулах сонгуулийн сурталчилгаанд ч хамааралтай. 

 

Сонгуулийн хуулиар хориглосон заалтыг зөрчсөн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

 

Сонгуулийн хуулийг зөрчсөн дээрх үйлдэл, үйл ажиллагаа явуулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Харин хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11-ээс 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-аас 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчилсан байгаа.

 

Нэр дэвшигчийн тухайд бол Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа дээр дурьдсан хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагааг үйлдсэн нь тогтоогдвол нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах юм. Харин сонгуулийн дүн гарсны дараа сонгуулийн хууль зөрчсөн болох нь тогтоогдвол Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох, иргэдийн Хурлын Төлөөлөгчийн хувьд дахин сонгууль явуулахаар тус тус заасан.

 

“Аливаа этгээд” гэдэгт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамааруулж ойлгож уу?

 

“Аливаа этгээд...” гэдэгт хэвлэл, мэдээллийн байгууллага ч хамаарна. Нэмж хэлэхэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилготой ямарваа нэгэн хэлбэрийн шалгаруулалтыг зохион байгуулж болохгүй. Мөн бусдыг гүтгэн доромжилсон, хуурамч мэдээлэл тараасан бол тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрөл болон цахим хуудасны хандалтыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр хуульчилсан.

 

Хууль зөрчсөн болохыг хэн тогтоохоор хуульд тусгасан бол?

 

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай аливаа этгээдээс гаргасан өргөдөл, гомдлын дагуу энэхүү зөрчлийг хууль хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ. Харин Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

 

Улсын Их Хурлын гишүүн тойрогтоо ажиллах, хийсэн ажлынхаа тайланг сонгогчидод танилцуулаад байдаг. Энэ нь тэгэхээр хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох  уу?

 

Сонгуулийн хуульд зааснаар Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаандаа гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас бүхий хийсэн ажлын тайлангаа сонгогчдод тараах эрхтэй. Гэхдээ Улсын Их Хурлын гишүүн, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан, сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй байхаар хуульчилсан.

 

Нэг хэвлэлийн хуудас гэдэг нь ямар хэмжээг хэлээд байна?

 

Стандарчлал хэмжил зүйн үндэсний төвөөс тогтоосон стандарт байдаг. Энэ стандартаар нэг хэвлэлийн хуудасны хэмжээг тооцохдоо А1 хэмжээг баримтлана гээд заачихсан. А1хэмжээ нь найман нүүр А4 бичгийн цаасны хэмжээтэй тэнцэнэ гэж ойлгож болно.

 

Энэ тухай Сонгуулийн тухай хуульд“нэг хэвлэлийн хуудас гэдэгт А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно” гэж бүр ойлгомжтойгоорзаачихсан байгаа.

 

Сонгуулийн хууль зөрчихгүй байх талаар юуг анхаарвал зохих талаар тодруулна уу?

 

Нам, эвсэл болон нэр дэвших хүмүүс нь юуны өмнө Сонгуулийн тухай хуулиа сайн судлах хэрэгтэй. Хуулиар юуг зөвшөөрсөн, юуг хориглосон талаар өөрсдөө мэдлэгтэй болох хэрэгтэй учраас хуулиа сайтар судлах хэрэгтэй гээд байгаа юм л даа.


Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.