Нийтдээ орон нутгийн 564 сонгуулийн тойрог байгуулагдлаа

Хэвлэх
Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай сонгуулийн цаг үеийн асуудлаар ярилцав.

 

Энэ жил явагдах орон нутгийн Хурлынсонгуулиар ИТХ-ын төлөөлөгчдийгсонгох талаар товч танилцуулна уу?

 

Сонгуулийн тухай  хуулинд зааснаар 2016 оны 6 дугаар сард УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль, 10 дугаар сард сум, дүүргийн ИТХ-ын сонгууль тус тус явагдах юм. Сонгуулийн тухай хуулийн 22.8-д заасны дагуу аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл, 1 дүгээр сарын 31-нээс өмнө холбогдох шийдвэр гарах ёстой байсан учраас аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаад тойргоо байгууллаа.

 

Аймаг, нийслэлд орон нутгийн сонгуулийн тойрог байгуулагдчихсан гэсэн үг үү?

 

Аймгуудын болон нийслэлийн ИТХ-аас сонгуулийн тойрог байгуулсан тухай шийдвэр, мэдээгээ ирүүлсэн, уг мэдээгээр бүх аймаг болон нийслэл 2016 оны орон нутгийн сонгуулийн тойргоо хуулийн хугацаанд нь байгуулсан байна.

 

Тойргийг ямар зарчмаар байгуулсан бэ?

 

Сонгуулийн тухай хуульд зааснаар аймгийн төвийн сумаас бусад бүх сум тус бүр болон аймгийн төвийн сумын баг тус бүр сонгуулийн тойрог болох ёстой. Харин нийслэлд бол нийслэлийн хороод тус бүр нэг тойрог болох бөгөөд хоёр буюу хэд хэдэн хороог нэгтгэн нэг тойрог болгон зохион байгуулж болно гэж заасан байгаа. Энэ заалтын дагуу л байгуулсан.

 

Улсын хэмжээнд аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хэдэн тойрог байгуулагдсан бэ?

 

Нийслэлд 45 тойрог, аймгуудад 519 тойрог, нийтдээ 564 тойрог байгуулагдаад байна. Энэхүү 564 тойрогт аймгийн 331 сум, аймгийн төвийн 210 баг, нийслэлийн 152 хороо хамрагдаж байгаа.

           

Улсын хэмжээнд байгуулагдсан 564 тойрогт нийт хэдэн мандаттай болсон бэ? Өмнөх сонгуулийнхаас нэмэгдсэн үү?


Дээр хэлсэнчлэн, 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын сонгуультай хамт явагдах Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн нийт 564 тойрог байгуулагдсан.Харин мандатын тоог тогтоох тухайд гэвэл Сонгуулийн тухай хуульд санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тухайн Хурлын Тэргүүлэгчид тогтоохоор заасан байгаа.

 

Мандатын тоог тогтооход Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримтлах юм. Энэ хуульд зааснаар тогтооход аймаг, нийслэлд нийтдээ 800 гаруй мандаттай байх болно.

 

Мандатаа тойргууддаа хэрхэн хуваарилахыг тухайн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. Одоогоор нийслэл болон Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгууд мандатын тоогоо тогтоогоод, энэ тухай шийдвэрээ манай Хороонд ирүүлээд байна.Хүн амын тоо өссөнтэй холбоотойгоор зарим аймгийн төвийн баг нэмэгдэж, үүнтэй уялдан мандатын тоо нэмэгдэж байгаа юм.

           

Мандат тогтоох хугацааг тодруулахгүй юу?

 

Ер нь Сонгуулийн тухай хуулийн 153.1-д зааснаар намууд сонгуульд оролцох хүсэлтээ сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлэх ёстой.

 

Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид мандатын тоог намууд сонгуульд оролцох тухай хүсэлтээ аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлэхээс өмнө тогтоосон байх ёстой нь хуулиас харагдаж байгаа. Мэдээж намууд сонгуулийн тойрог, мандатын тоогоо мэдэж байж сонгуульд оролцох хүсэлтээ гаргах нь ойлгомжтой. Тийм болохоор Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид үүнийг бодолцож мандатын тоо тогтоох хугацаандаа анхаарах ёстой.


САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.