Эрхэм сонгогч Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Бүртгэлийн ерөнхий газар аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийнбүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргаж, угжагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал хугацаанд өөрийн www.burtgel.mn цахим хуудаст байрлуулах юм.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасны дагуу цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийнхөө мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Эрхэм сонгогч Та өөрийгөө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгахдаа www.burtgel.mn цахим хуудаст нэвтэрч регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн дугаараа холбогдох зааврын дагуу оруулж шалгах юм. 

Хэрэв сонгогч Таны хувийн мэдээлэл зөрчилтэй бол харъяа аймаг, дүүргийн иргэний бүртгэлийн тасагтаа хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.