ДСБХ-ны гишүүн байгууллагуудад Монголын сонгуулийн туршлагаас танилцуулав

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (ДСБХ) нь өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хэрэгжүүлж байгаа сайн туршлагаас гишүүн байгууллагууддаа хуваалцлаа.  

 

‘Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь 2018 онд хэрэгжүүлж эхэлсэн “Ирээдүйн сонгогч” болон “Залуу сонгогч” хөтөлбөртөө ДСБХ-ны сургалтаас олж авсан мэдээлэл, туршлагаасаа тусгасан бөгөөд уг хөтөлбөр гайхалтай үр дүнтэй явагджээ’ гэж тус Холбоо дүгнэсэн байна. 

 

ДСБХ-ны гишүүнбусад сонгуулийн байгууллагуудыг ч мөн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг сэтгэл догдлон хүлээж байгаа талаараа мөн тэмдэглэжээ.

 

ДСБХ-ны фэйсбүүк постыг дараах линкээр харна уу.