УЛС ТӨРИЙН 14 НАМ НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх 10 дугаар сарын 07-ны өдөр явагдана. Энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтийг Улсын дээд Шүүхэд бүртгэлтэй 14 нам Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ.  

 

Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ ирүүлсэн намууд:


1.      Монгол Ардын Хувьсгалт Нам

2.      Хөдөлмөрийн Үндэсний Нам

3.      Ардчилсан Нам

4.      Дэлхийн Монголчууд Нам

5.      Үнэн Ба Зөв Нам

6.      Монгол Ардын Нам

7.      Монголын Ногоон Нам

8.      Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

9.      Монгол Үндэсний Ардчилсан Нам

10.    Зон Олны Нам

11.    Монгол Консерватив Нам

12.    Иргэний Зориг-Ногоон Нам

13.    Ард Түмнээ Хайрлая Нам

14.    Бүгд Найрамдах Нам

 

Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, Хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан буюу 2018 оны 8 дугаар сарын 12-ны доторУИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм.   

 

МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, АРГА ЗҮЙН ХЭЛТЭС