Нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоов

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тойрог тус бүрээр, түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний дотор тус тус тогтооно.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоогоод байна. Тогтоолтой Энд дарж танилцана уу.