Монгол Улсын Сонгуулийн зураглал цахим хуудас ашиглалтад оров


Сонгуулийн ерөнхий хорооны захиалгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Улс төрийн боловсролын академиас боловсруулсан Монгол Улсын Сонгуулийн зураглалwww.electionmap.mn цахим хуудас ашиглалтад ороод байна.

Энэхүү цахим хуудас нь сонгуулийн талаар судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаачид болон оюутан, сонирхон судалсан хэн бүхэнд нээлттэй байх болно.


Уг цахим хуудаст Монгол Улсын Их Хурлын 1992, 1996, 2000, 2004, 2008 оны сонгуулийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993, 1997, 2001, 2005, 2009 оны сонгуулийн нэгдсэн дүнг аймаг, нийслэлийн дүүргээр гаргаж тухайн сонгуульд нэр дэвшигчдийн нэр, нас, хүйс, нэр дэвшүүлсэн субьект, авсан саналын тоо зэрэг мэдээллийг газар нутгаар нь танилцах боломжийг олгосон юм.