Бэлгэ тэмдэг

Зураач В.Баатарчулууны урлан бvтээсэн эх загвараар Сонгуулийн ерөнхий хорооны 2001.05.28-ны өдрийн 24 дvгээр тогтоолоор Хорооны бэлгэ тэмдэг болгон баталжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны бэлгэ тэмдгийг засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байх санааг илэрхийлж, төрийн vйл хэргийг тасралтгvй явуулахын бэлгэдэл болгохдоо:

1. Дугуй зууван хэлбэрээр
Сонгуулийг хууль ёсны дагуу тойргоор зохион байгуулж явуулдагыг илэрхийлж
2. Төрийн далбаагаар
Тvvний бvх нийтийн, эрх тэгш, чөлөөтэй, шууд явагдах зарчмыг төлөөлvvлж
3. Монгол орны нутгийн дvрсээр
Сонгуулийг нутаг дэвсгэрээр зохион явуулдаг санааг илтгэж
4. Төвд нь нарыг байрлуулж, тvvний алтан шаргал туяагаар
Монгол тvмэн төрөө ардчилсан сонгуулиар өнө мөнхөд байгуулах утгыг дvрсэлж
5. Эрдмийн алтан соёмбоор
Төрөө төвхнvvлэхэд сонгуулийн байгууллагын хараат бус, бие даасан vйл ажиллагааг харуулж
6. Бадам цэцгээр
Сонгогч тvмэн сvvн цагаан сэтгэлээр сонгуульд шударгаар оролцдогыг бэлгэдэж vйлдсэн болно